logo
About us
Бидний тухай
Танилцуулага

Мэтис ХХК нь 2008 онд байгуулагдсан цагаасаа эхлэн зар сурталчилгааны салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар ирлээ. Бидний үйл ажиллагаа, дадлага туршлага жилээс жилд өргөжин тэлсээр ТВ реклам, гадна зар сурталчилгаа, орц лифтний зар сурталчилгаа, оффисын лед сурталчилгаа, тайз карказ түрээс, хулдаасан хэвлэл гэх мэт өргөн цар зар сурталчилгаа явуулж байна.
Бид эрхлэн ажиллаж буй салбар тус бүртээ үргэлжид тэргүүлэгч байж, Монголын зар сурталчилгааны зах зээлийг чиглүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулан үлгэрлэн ажилласаар байна. Манай компанийн гадна зар сурталчилгааны төвлөрсөн мэдээллээр хангах зорилгоор үүсгэн байгуулсан www.sambar.mn “самбарын нэг цэгийн үйлчилгээ”-ий цахим хуудас маань 2011 оноос хойш өнөөдрийг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулан, харилцагчдын хэрэгцээ шаардлагад тохирсон самбарыг нийлүүлж байна.
Мэтис ХХК нь олон улсын чанар, шаардлага, стандартыг хангасан дэлхийн жишигт нийцсэн “олон улсын зар сурталчилгааны агентлаг” болох зорилгыг өмнөө тавин ажиллаж байна. Зар сурталчилгааны олон улсын чиг хандлага, шинэлэг хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, Монгол улсдаа цаг алдалгүй нэвтрүүлэн, үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлсээр байна.

Бидний зарчим
Түргэн шуурхай
үйлчилгээ
Төгс чанартай
гүйцэтгэл
Тогтвортой
хамтын ажиллагаа
Bidend doorkh gadaad, dotoodin 150 garui baiguullagaa surtalchilgaagaa daatgadag, gek met utagtai text nairuulj bichih
Түүхэн замнал
  • Үүсгэн байгуулагдсан

    Мэтис ХХК нь Монгол улсын бизнесийн салбарт өөрийн хувь нэмрээ оруулж зар сурталчилгаа, гадаад болон дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах зорилготой үүсгэн байгуулагдсан.

  • Хамтран ажиллаж эхэлсэн

    Монголын зах зээлд импортоор нийлүүлэгдэж буй гадны брэнд бүтээгдэхүүнүүдийн Телевизийн зар сурталчилгааны тендрт оролцож, хамтран ажиллаж эхэлсэн.

  • www.Sambar.mn сайтыг үүсгэн байгуулсан

    Монголын хамгийн анхны “самбарын нэг цэгийн үйлчилгээ” болох www.sambar.mn сайтыг үүсгэн байгуулсан нь зар сурталчилгааны салбарт томоохон өөрчлөлт бий болсон.

  • Infiniti fy-3276ha

    Гадна хэвлэл болон хулдаасан хэвлэлийн үйлдвэр байгуулж үйлдвэртээ Infiniti FY-3276HA 4 өнгийн форматтай 1 цагт 36 м2 хэвлэх хүчин чадалтай хэвлэлийн машиныг суурилуулсан

  • Карказ суурилуулалт

    Харилцагчдынхаа хүсэлт, хэрэгцээ шаардлаганд тулгуурлан тайз, карказ суурилуулалт болон түрээсийн үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн.

  • “Шилдэг татвар төлөгч ААН”

    Баянзүрх дүүргийн 2015 оны “Шилдэг татвар төлөгч ААН” байгууллага.

  • Гадна хаяг, товгор үсэг

    Харилцагчдынхаа хүсэлт, хэрэгцээ шаардлага дээр тулгуурлан “Гадна хаяг, товгор үсэг” хийх үйлчилгээг өөрсдийн үйл ажиллагаандаа нэвтрүүллээ

  • Лед дэлгэц LED

    Зар сурталчилгааны шинэ орон зай болох лед дэлгэцийг хөл хөдөлгөөн ихтэй, байршил сайтай томоохон Оффис болон үйлчилгээний байгууллагуудад суурилуулж үйл ажиллагаагаа өргөжүүллээ.

БИдэнд сурталчилгаагаа даатгадаг right
Bidend doorkh gadaad, dotoodin 150 garui baiguullagaa surtalchilgaagaa daatgadag, gek met utagtai text nairuulj bichih
© Copyright 2023, All Rights Reserved by Metis LLC